Салбартаа үр бүтээлтэй ажилласан байгаль хамгаалагчдыг шагналаа

2023 оны 11 сарын 27

БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнийн санаачилгаар "Байгаль хамгаалагчдын чуулган"-ыг Төрийн ордонд хоёр дахь жилдээ зохион байгууллаа. Уг арга хэмжээний үед салбартаа амжилт гарган ажилласан дараах албан хаагчдыг Төрийн дээд одон медаль болон салбарын Тэргүүний ажилтан цол, тэмдгээр шагнав.


АЛТАН ГАДАС ОДОН: Отгонтэнгэрийн УТХГ-ын хамгаалалтын захиргааны Байгаль хамгаалагч Гомбосүрэнгийн Шаравжамцыг АЛТАН ГАДАС одонгоор шагнав.

ХӨДӨЛМӨРИЙН ХҮНДЭТ МЕДАЛЬ: Онон-Балжийн БЦГ-ын хамгаалалтын захиргааны Байгаль хамгаалагч Цэдэвдоржийн Онон, Жамцын Ганзориг, Хөвсгөлийн УТХГ-ын хамгаалалтын захиргааны Байгаль хамгаалагч Батсүрэнгийн Пүрвээ, Хан Хэнтийн УТХГ-ын хамгаалалтын захиргааны Байгаль хамгаалагч Пүрэвийн Чулуун, Дашийн Өлзийсайхан, Сэрээнэндоржийн Сосорбарам нарыг ХӨДӨЛМӨРИЙН ХҮНДЭТ медалиар шагнав.

САЛБАРЫН ТЭРГҮҮНИЙ АЖИЛТАН: Тарвагатайн нурууны БЦГ-ын хамгаалалтын захиргааны Сахиул Жамбадайн Баатарчулуун, Онон-Балжийн БЦГ-ын хамгаалалтын захиргааны Мэргэжилтэн Доржпаламын Мөнгөнцэцэг, Болдбаатарын Ган-Од, Горхи -Тэрэлжийн БЦГ-ын хамгаалалтын захиргааны Байгаль хамгаалагч Болдын Буджав, Орхоны хөндийн БЦГ-н хамгаалалтын захиргааны Байгаль хамгаалагч Батбаярын Пүрэв-Очир, Мэргэжилтэн Санжаагийн Мөнх-Эрдэнэ, Увс нуурын ай савын УТХГ Хамгаалалтын захиргааны Мэргэжилтэн Мөнхтөрийн Ууганбаатар нарыг шагнав.

БОАЖЯ-ны ЖУУХ БИЧИГ: Тарвагатайн нурууны БЦГ-ын хамгаалалтын захиргааны Сахиул Мөнхбаярын Гантуяа, Мэргэжилтэн Сэвжидийн Амарбаяр, Онон-Балжийн БЦГ-ын хамгаалалтын захиргааны Харуул хамгаалалтын ажилтан Нямын Хуягбаатар, Горхи Тэрэлжийн БЦГ-ын хамгаалалтын захиргааны Байгаль хамгаалагч Ганбаатарын Ганзориг, Хар-Ус нуур орчмын Улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны Байгаль хамгаалагч Сандуйн Цэгмид, Орхоны хөндийн БЦГ-н  Хамгаалалтын захиргааны Бичиг хэргийн эрхлэгч Жаргалсайханы Банзрагч, Байгаль хамгаалагч Батсүрэнгийн Болормаа,  Увс нуурын ай савын УТХГ-ын Хамгаалалтын захиргааны Байгаль хамгаалагч Баатарсүрэнгийн Сүхбат, Түвдэнгийн Готов, Дорлигийн Батсуурь, Чойдоржийн Батсуурь, Чимэдийн Банзрагч нарыг шагнав.

Шагнал авсан нийт албан хаагчдад ажлын өндөр амжилт хүсье. Тэнгэр нь цэлмэг, ус нь цэнгэг, зэрлэг амьтад нь тайван амгалан байх болтугай.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top