ДОРНЫН ЗУРХАЙ: Энэ өдөр лусыг тахих, хагалгаа хийлгэхэд сайн

2023 оны 12 сарын 29

ӨВЛИЙН ДУНД ХӨХ ХУЛГАНА САРЫН ДӨРВӨН НОГООН МЭНГЭТЭЙ ЦАГААГЧИН ТАХИА ӨДӨР

 

  • Аргын тооллын: 2023.12.29, Баасан гараг
  • Билгийн тооллын: 18
  • Үс засуулвал: Эд малын гарлагатай.
  • Наран ургах, шингэх: 08.41-17.06
  • Барилдлага: Түлэх
  • Шүтэн барилдлага: Сансар
  • Суудал: Уул

Энэ өдөр үхэр, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр гэмтнийг шийтгэх, лусыг тахих, хагалгаа хийлгэх, гэр бүрэхэд сайн. Мод суулгах, нарийн зөвлөгөөн хийх, сэтгэлд сэвтэй газар очиход муу.

Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top