ДОРНЫН ЗУРХАЙ: Энэ өдөр хувцас эсгэх, шинэ хувцас өмсөхөд тохиромжгүй

2023 оны 12 сарын 28

ӨВЛИЙН ДУНД ХӨХ ХУЛГАНА САРЫН ТАВАН ШАР МЭНГЭТЭЙ ЦАГААН БИЧ ӨДӨР

 

  • Аргын тооллын: 2023.12.28, Пүрэв гараг
  • Билгийн тооллын: 17
  • Үс засуулвал: Өнгө зүс доройтно
  • Наран ургах, шингэх: 08.41-17.06
  • Барилдлага: Хотол чуулган
  • Шүтэн барилдлага: Төрөхүй
  • Суудал: Ус

Энэ өдөр хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр найз нөхдийг түшиж элдэв үйлийг түргэн бүтээх, бүтээл туурвил эхлэх, бизнэс эхлэх, цар ихтэй үйлийг эхлэх, бясалгал хийх, доодсыг асран өглөг, хандив өргөх, сүм дуганыг сэргээх, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, хур оруулах, дархны үйлд сайн. Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөө хийх, гөлөг тэжээхэд муу.

Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top