ДОРНЫН ЗУРХАЙ: Энэ өдөр хануур, төөнүүр хийлгэхэд тохиромжгүй

2023 оны 12 сарын 27

ӨВЛИЙН ДУНД ХӨХ ХУЛГАНА САРЫН ЗУРГААН ЦАГААН МЭНГЭТЭЙ ШАРАГЧИН ХОНЬ ӨДӨР

 

  • Аргын тооллын: 2023.12.27, Лхагва гараг
  • Билгийн тооллын: 16
  • Үс засуулвал: Өвчин ирнэ
  • Наран ургах, шингэх: 08.41-17.05
  • Барилдлага: Рашаан
  • Шүтэн барилдлага: Өтлөх үхэхүй
  • Суудал: Огторгуй

Энэ өдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, угаал үйлдэх, мал худалдан авах, мал түгээх, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Сахил санваар авах, хануур, төөнүүр хийлгэх, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу.

Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Модон хохимой өдөр. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top