Д.Зоригт: Иргэддээ хишиг хүртээх тогтоолуудыг хэрэгжүүлэхийн төлөө ажилласан

2023 оны 12 сарын 19

Өнөөдрийн нээлттэй сонсголоор "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн борлуулалтын үйл ажиллагаатай холбоотой зургаан сэдвээр нотлох баримтыг шинжлэн судлах хүрээнд "Чалко Трейдинг Хонконг" компанитай байгуулсан гэрээний асуудлаар шинжээчийн дүгнэлтийг сонсож, хэлэлцэж буй.

Үүнтэй холбогдуулан 2008-2012 оны Засгийн газарт сайдаар ажиллаж байсан Ч.Хүрэлбаатар, С.Баярцогт, Д.Зоригт нарыг гэрчээр оролцож байна.


Эрдэс баялаг, эрчим хүчний сайд асан Д.Зоригт "Энд байгаа шалтгааныг Шинжээчийн дүгнэлтээс харахад эх орны хувь хишиг бол УИХ-ын шийдвэрээр байгуулагдсан хамтарсан Засгийн газраас Монгол Улсын бүх иргэдэд олгох хууль байгаа. Энэ хууль яагаад гарсан бэ гэдэг зүйл яригдахгүй байгаа учраас би нэг зүйлийг онцолж хэлэх нь зүйтэй гэж бодож байна.

Тавантолгой орд газар бол ашиглах эрх нь гаднын компанид бараг дөрөв, таван жил байсан.

Гаднын компани нь ашиглах эрхээ 98, 99 оны хямралын үеэр хаяад гараад явахад нь Монголын үндэсний хэдэн аж ахуйн нэгж ашиглах эрхийг нь аваад бараг арваад жил болж, эрхээ хадгалаад төрдөө буцааж өгсөн. Төрдөө буцааж өгсөн шалтгаан нь 2006 онд Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт орж, стратегийн орд газруудын тухай заалт нь батлагдаж, стратегийн жагсаалтад орсон орд газруудад төр хувь эзэмшилтэй байна гэсэн заалт орсон.

Гэхдээ энэ хууль яг хэрэгжсэн газар нь Тавантолгой, Оюунтолгой хоёр л байгаа. Өнөөдөр Монгол Улсын түүхэнд стратегийн байна уу, энгийн орд газар байна уу өөрөө эзэмшиж явж байгаад нэг ч хүрз авалгүйгээр төрдөө буцаагаад өгсөн түүх Тавантолгойгоос өмнө ч байхгүй, хойно ч байхгүй.

2008 онд УИХ-д сонгууль болоход төрд буцаж ирсэн лицензийг яаж ашиглах вэ, ямар байдлаар ард иргэддээ үр шимийг нь хүртээх вэ гэдэг маш том хэлэлцүүлэг улс орны хэмжээнд явагдсан. Үүний үр дүнд хоёр нам сонгуульд орохдоо эх орны хишиг 1.5 сая төгрөг өгнө гэсэн амлалт өгч, хамтарсан Засгийн газрын мөрийн хөтөлбөрт хуульчлагдаж, их орны хувь хишиг өг гэдэг заалт орсон. УИХ-аас Засгийн газарт нь жил бүр үүнийг хэрэгжүүлэх үүрэг өгч, тогтоол баталдаг байсан.

Ард иргэддээ уул уурхайн баялгаас хишиг хүртээж, хувь өгөх нь Үндсэн хуулийн заалтад байгаа. Тухайн үедээ би ч гэсэн эргэлздэг байсан. Нэгэнт УИХ-ын шийдвэр гарсан, хуультай учраас хэрэгжүүлэхээс өөр аргагүй гэж боддог байсан бол өнөөдөр эргээд харахад ард иргэддээ хүртээж байх нь зөв юм байна гэж харж байгаа.

Иргэдэд хишиг хувь хүртээх 2008 оны тогтоол, Хүний хөгжлийн сангаас 2010 онд иргэдэд өгөх эх орны хишиг хувийн хэмжээг тогтоох тухай 2009 оны тогтоол байгаа. 120 мянга, 20211 онд 258 мянга, 2012 онд ахмад настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд 1 сая төгрөг, бусад иргэнд дахиад 128 мянган төгрөг өгөх гэсэн тогтоолууд баталсан байна. Энэ тогтоолыг хэрэгжүүлэхийн төлөө Засгийн газар ажилласан юм.” гэв.

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ссс(202.55.188.115) 2023 оны 12 сарын 21

Бас нэг худалч.

0  |  0
зочин(66.181.189.166) 2023 оны 12 сарын 21

баярцогт зоригт зэрэг ийм боловсролтой хүмүүсийг төр ашиглаж ажиллуулах л хэргэтэй дээ эд нар одоо төрөс иднэ гэж байхгүй дээ

0  |  3
сс(202.55.188.90) 2023 оны 12 сарын 20

цонхны шил долоолгодог нөхөр үү дээ энэ Зоригт чинь.

2  |  1
Зочин (139.5.219.145) 2023 оны 12 сарын 20

Сью Шү жан зоригт дүүгийнхээ амиар их хооллож дээ

2  |  0
2 данжаад(202.9.47.3) 2023 оны 12 сарын 21

Хайяаа. 2 хятад хүн зэрэгцээд сууж байх чинь

2  |  0
Top