ДОРНЫН ЗУРХАЙ: Энэ өдөр их хүмүүнтэй уулзахад сайн

2023 оны 12 сарын 19

ӨВЛИЙН ДУНД ХӨХ ХУЛГАНА САРЫН ТАВАН ШАР МЭНГЭТЭЙ ЦАГААГЧИН ГАХАЙ ӨДӨР

 

  • Аргын тооллын: 2023.12.19, Мягмар гараг
  • Билгийн тооллын: 7
  • Үс засуулвал: Хэл ам, хэрүүл тэмцэл ирнэ.
  • Наран ургах, шингэх: 08.37-17.01
  • Барилдлага: Арвидах
  • Шүтэн барилдлага: Хүрэлцэхүй
  • Суудал: Огторгуй

Энэ өдөр хонь, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр худалдаа арилжаа хийх, бизнэс эхлэх, хүү сангийн эх хатгах, эд агуурс авах, зээл авах, арвижуулах, дэлгэрүүлэх үйлийг эхлэх, нялхсын хурим хийх, сүм дуганыг сэргээх, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн.

Газар ухах, худаг гаргах, гөлөг тэжээх, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу.

Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой.

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top