ДОРНЫН ЗУРХАЙ: Эл өдөр үнэт эрдэнийн зүйл авахад сайн

2023 оны 12 сарын 18

ӨВЛИЙН ДУНД ХӨХ ХУЛГАНА САРЫН ЗУРГААН ЦАГААН МЭНГЭТЭЙ ЦАГААН НОХОЙ ӨДӨР

 

  • Аргын тооллын: 2023.12.18, Даваа гараг
  • Билгийн тооллын: 6
  • Үс засуулвал: Өнгө зүс сайжирна
  • Наран ургах, шингэх: 08.37-17.00
  • Барилдлага: Идэр
  • Шүтэн барилдлага: Төрөн түгэхүй
  • Суудал: Төмөр

Энэ өдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн.

Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, андгай тангараг, гэрээ, хэлцлээ буцаахад сайн. Нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийх, хүүхэд хөлд оруулахад муу.

Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс сайжирна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top