ДОРНЫН ЗУРХАЙ: Эл өдөр бүтээл туурвил эхлэхэд сайн

2023 оны 12 сарын 16

ӨВЛИЙН ДУНД ХӨХ ХУЛГАНА САРЫН НАЙМАН ЦАГААН МЭНГЭТЭЙ ШАР БИЧ ӨДӨР

 

  • Аргын тооллын: 2023.12.16, Бямба гараг
  • Билгийн тооллын: 4
  • Үс засуулвал: Бие эрхтний хүч сайжирна.
  • Наран ургах, шингэх: 08.35-17.00
  • Барилдлага: Шид
  • Шүтэн барилдлага: Тийн мэдэхүй
  • Суудал: Гал

Энэ өдөр луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба хулгана, гахай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр буян номын үйлд шамдах, бүтээл туурвил эхлэх, худалдаа арилжаа хийх, бизнэс эхлэх, зэрэг дэвших, сан тавиулах, угаал үйлдэх, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, урлан бүтээхэд сайн. Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөө хийх, сэтгэлд сэвтэй газар очиход муу.

Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал бие эрхтний, хүч сайжирна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top