ДОРНЫН ЗУРХАЙ: Энэ өдөр бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн

2023 оны 12 сарын 14

ӨВЛИЙН ДУНД ХӨХ ХУЛГАНА САРЫН НЭГ ЦАГААН МЭНГЭТЭЙ УЛААН МОРЬ ӨДӨР

 

  • Аргын тооллын: 2023.12.14, Пүрэв гараг
  • Билгийн тооллын: 2
  • Үс засуулвал: Хэл,ам,хэрүүл тэмцэл ирнэ
  • Наран ургах, шингэх: 08.34-16.59
  • Барилдлага: Үл зохилдох
  • Шүтэн барилдлага: Мунхрахуй
  • Суудал: Мод

Энэ өдөр бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба угаал үйлдэх, тангараг тавих, гэр, байшингийн суурь тавихад сайн. Гэр бүрэх, хэрүүл тэмцэл хийхэд муу.

Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top