ХХААХҮЯ: Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах дэд зөвлөл 2023 онд хийсэн ажлаа танилцууллаа

2023 оны 12 сарын 13

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны дэргэдэх Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах дэд зөвлөлийн хурлыг зохион байгууллаа.

 Хурлыг ХХААХҮ-ийн төрийн нарийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн удирдаж, 2023 оны үйл ажиллагааны тайлангаа танилцуулав. Тус дэд зөвлөлөөс Бизнес эрхэлж буй хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих, журмын өөрчлөлтийг түргэн шуурхай хийх, харьяа байгууллагуудын дэд бүтэц болон мэдээллийн хүртээмжийг сайжруулах тал дээр анхаарч ажиллахаа илэрхийллээ. Журамд өөрчлөлт орсноор хөгжлийн бэрхшээлтэй иргэд Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас зээл авах боломж бүрдэнэ.

Харин зээл авахад барьцаа хөрөнгийн дутагдалтай байгаа аж ахуй нэгжүүд Зээлийн батлан даалтын сангаар дамжуулан баталгаа гаргуулж санхүүгийн дэмжлэгт хамрагдах боломжтой юм байна.

Уг хуралд оролцсон төрийн бус байгууллагын төлөөлүүдийн зүгээс Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн үйлдвэрлэлийг дэмжиж, Олон Улсын үзэсгэлэн худалдаанд оролцуулах, хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй гэрээ байгуулж, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх талаар уялдаатай ажиллаж, дэд хөтөлбөр боловсруулах саналыг тавьсан юм.

Уулзалтын төгсгөлд хөгжлийн бэрхшээлтэй иргэд өөрсдийн үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнээ танилцуулав.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top