БНХАУ хүн дүрст роботоор өрсөлдөнө

Я.Болор | Zindaa.mn
2023 оны 12 сарын 12

БНХАУ ирэх гурван жилд хүн дүрст роботын гурван ч үйлдвэр барьж, энэ зах зээлд тэргүүлэхээр зорьж байна.

Тус улс ийм төрлийн технологид их хэмжээний хөрөнгө оруулж, шилдэг эрдэмтдийг татан оролцуулж эхэлжээ. Ойрын ирээдүйд хүн дурст роботууд бүхий л салбар, тэр дундаа гэрийн туслахын хувиар өргөн хэрэглээнд нэвтэрнэ гэсэн магадлал өндөр байна.

Өнөөдөр хүн дурст роботууд сансрын станцад ажиллаж, дэлхий дээр судалгаанууд хийж байна. Тухайлбал, Японы “GITAI” зэрэг компаниуд сансрын судалгаанд зориулж 10 гаруй робот техникийн шийдлийг нэвтрүүлээд байна. “GITAI R1” роботыг олон улсын сансрын станцын Японы хэсэгт хоёр жилийн өмнө туршиж, тус робот нь нарны зай угсрахад оролцож байжээ.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(43.242.243.226) 2023 оны 12 сарын 12

Удахгүй Хятад ийм үхдэггүй ядардаггүй хоол унд иддэггүй мэргэн бууддаг цэрэгтэй болно...

0  |  0
зочин(59.153.114.14) 2023 оны 12 сарын 12

Царай нь жигшмээр юмаа, ямар үйлдэл хийх юм бол доо.

0  |  0
Top