ДОРНЫН ЗУРХАЙ: Хишиг даллага дуудуулах, хүүхэд үрчлэн авахад сайн

2023 оны 12 сарын 06

ӨВЛИЙН ТЭРГҮҮН ХАРАГЧИН ГАХАЙ САРЫН ЕСӨН УЛААН МЭНГЭТЭЙ ШАР НОХОЙ ӨДӨР

 

  • Аргын тооллын: 2023.12.06, Лхагва гараг
  • Билгийн тооллын: 24
  • Үс засуулвал: Өвчин эмгэг ирнэ
  • Наран ургах, шингэх: 08.26-17.00
  • Барилдлага: Үл зохилдох
  • Шүтэн барилдлага: Тийн мэдэхүй
  • Суудал: Мод

Энэ өдөр бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, хүүхэд үрчлэн авах, гэр, байшингийн суурь тавихад сайн. Эрдэнийг гадагш өгөх, нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийхэд муу.

Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top