ДОРНЫН ЗУРХАЙ: Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой

2023 оны 12 сарын 02

ӨВЛИЙН ТЭРГҮҮН ХАРАГЧИН ГАХАЙ САРЫН ДӨРВӨН НОГООН МЭНГЭТЭЙ ХӨХ МОРЬ ӨДӨР

 

  • Аргын тооллын: 2023.12.02, Бямба гараг
  • Билгийн тооллын: 20
  • Үс засуулвал: Өлсөж ундаасна
  • Наран ургах, шингэх: 08.21-17.02
  • Барилдлага: Түлэх
  • Шүтэн барилдлага: Сэрэхүй
  • Суудал: Төмөр

Энэ өдөр бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр гэмтнийг шийтгэх, лусыг тахих, андгай тангараг, гэрээ, хэлцлээ буцаахад сайн. Гэр бүрэх, хэрүүл тэмцэл хийх, сэтгэлд сэвтэй газар очих, хүүхэд хөлд оруулахад муу.

Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top