АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден, БНХАУ-ын дарга Ши Жиньпин нар Сан-Франциско хотод уулзлаа.
БНХАУ-ын дарга APEC-ийн дээд хэмжээний уулзалтад оролцох үеэрээ АНУ-ын Ерөнхийлөгчтэй уулзалт хийж “Хоёр улс амжилтад хүрэхэд дэлхий хангалттай том юм” гэж хэлжээ.
Ши Жиньпин Хятад, АНУ-ын харилцаа саадгүй байгаагүйг хэлээд “Гэхдээ бид урагшилсаар байна. Ийм хэмжээний хоёр улс нэг нэгнээсээ нүүр буруулах ёсгүй” гэсэн байна.
![]()
Тэгвэл АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден “Бид бие биедээ буруу ойлголт төрүүлэхгүй, төөрөгдөл үүсгэхгүйн тулд нүүр тулан ярилцах нь чухал. Өрсөлдөөн нь зөрчилд хүрэхгүй байхад бид анхаарал тавих ёстой юм” гэжээ.

Сэтгэгдэл ( 0 )