ДОРНЫН ЗУРХАЙ: Өнөөдөр Дашням өдөр

2023 оны 11 сарын 14

НАМРЫН АДАГ ХАР НОХОЙ САРЫН ДӨРВӨН НОГООН МЭНГЭТЭЙ УЛААН ХУЛГАНА ӨДӨР

 

  • Аргын тооллын: 2023.11.14, Мягмар гараг
  • Билгийн тооллын: 1
  • Үс засуулвал: Нас ахар болно
  • Наран ургах, шингэх: 07.56-17.17
  • Барилдлага: Түлэх
  • Шүтэн барилдлага: Төрөхүй
  • Суудал: Гал

Энэ өдөр луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба тахиа, бич жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр гэмтнийг шийтгэх, лусыг тахих, хүүхэд үрчлэн авах, урлан бүтээхэд сайн. Улааны үйл, төлгө тавих, морь уралдах, сэтгэлд сэвтэй газар очиход муу.

Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой.

Дашням өдөр. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top