ДОРНЫН ЗУРХАЙ: Энэ өдөр буян номын үйлийг эхлэхэд сайн

2023 оны 11 сарын 12

НАМРЫН АДАГ ХАР НОХОЙ САРЫН ЗУРГААН ЦАГААН МЭНГЭТЭЙ ХӨХ НОХОЙ ӨДӨР

  • Аргын тооллын: 2023.11.12, Ням гараг
  • Билгийн тооллын: 29
  • Үс засуулвал: Сүлд тэнэж одно
  • Наран ургах, шингэх: 07.53-17.19
  • Барилдлага: Хүчин төгсөх
  • Шүтэн барилдлага: Сэрэхгүй
  • Суудал: Мод

Энэ өдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн.

Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, гэр, байшингийн суурь тавихад сайн. Нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийхэд муу.

Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top