ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулвал хэрүүл тэмцэл ирнэ

2023 оны 11 сарын 11

НАМРЫН АДАГ ХАР НОХОЙ САРЫН ДОЛООН УЛААН МЭНГЭТЭЙ ХАРАГЧИН ТАХИА ӨДӨР

 

  • Аргын тооллын: 2023.11.11, Бямба гараг
  • Билгийн тооллын: 28
  • Үс засуулвал: Хэрүүл тэмцэл ирнэ
  • Наран ургах, шингэх: 07.51-17.21
  • Барилдлага: Үл тохирох
  • Шүтэн барилдлага: Хурьцахуй
  • Суудал: Уул

Энэ өдөр үхэр, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, гарагийг тахих, хагалгаа хийлгэх, гэр бүрэхэд сайн. Мод суулгах, нарийн зөвлөгөөн хийх, улаа гаргах, хиншүү хярвас гаргахад муу.

Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top