ДЭМБ Газын зурвас дахь ажилтнуудтайгаа холбоо тасарчээ

Я.Болор | Zindaa.mn
2023 оны 10 сарын 28

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага Газын зурваст ажиллаж байгаа ажилтнууд болон эмнэлгийн байгууллага, түншүүдтэйгээ холбоо тасарсан тухай ДЭМБ-ын тэргүүн Тедрос Аданом Гебрейесус мэдээлжээ.

Израилын агаарын хүчнийхэн Газын зурвасын “Шифа” болон Индонезийн эмнэлгийн бүс орчимд агаараас цохилт өгч байна гэж “Al Jazeera” мэдээлжээ.

Үүнтэй зэрэгцэн НҮБ-ын Хүүхдийн сангийн гүйцэтгэх захирал Катерин Рассел мөн Газын зурваст ажилтнуудтайгаа холбоо тасарсан тухай мэдээлжээ.

Баасан гарагт Хамас хөдөлгөөний бүрэлдэхүүнд ордог “Иззэдин аль-Касамын анги” бүлэглэл Израилын армитай зэвсэгт тулгаралтад орсон байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top