ДОРНЫН ЗУРХАЙ: Энэ өдөр худалдаа арилжаа хийх, бизнэс эхлэхэд сайн

2023 оны 10 сарын 29

НАМРЫН АДАГ ХАР НОХОЙ САРЫН ХОЁР ХАР МЭНГЭТЭЙ ЦАГААН БИЧ ӨДӨР

 

  • Аргын тооллын: 2023.10.29, Ням гараг
  • Билгийн тооллын: 16
  • Үс засуулвал: Өвчин ирнэ
  • Наран ургах, шингэх: 07.32-17.40
  • Барилдлага: Арвидах
  • Шүтэн барилдлага: Сансар
  • Суудал: Гал

Энэ өдөр хулгана, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн.

Эл өдөр худалдаа арилжаа хийх, бизнэс эхлэх, хүү сангийн эх хатгах, эд агуурс авах, зээл авах, арвижуулах, дэлгэрүүлэх үйлийг эхлэх, хараал, жатхыг буцаах, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, урлан бүтээхэд сайн. Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөө хийхэд муу.

Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой.

Сар хиртэнэ, 02:01-06:26 хооронд 4 цаг 25 минут үргэлжлэх ба оргил үе нь 04:14-д харагдана. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Gantsooj (66.181.161.199) 2023 оны 10 сарын 31

\nBich jilted

0  |  0
Top