Газын зурваст 2.3 мянган хүүхэд амь үрэгджээ

Я.Болор | Zindaa.mn
2023 оны 10 сарын 25

Израил, Хамас бүлэглэлийн хооронд мөргөлдөөн эхэлснээс хойш Газын зурваст 2360 хүүхэд амиа алдаж, 5364  хүүхэд шархдаад байна гэж НҮБ-ын Хүүхдийн сан мэдээлжээ.

Сүүлийн 18 хоногт Газын зурваст өдөрт 400 гаруй хүүхэд шархдаж эсвэл амиа алдаж байна. Газын зурваст амиа алдсан хүний тоо таван мянгыг давж, 15 мянга гаруй хүн шархаджээ. Израилын талаас 1.3 мянга гаруй хүн амь үрэгдсэн. Хэвлэлүүдийн мэдээлснээр, Хамас бүлэглэлийн барьцаанд 150 орчим хүн байна. Хамас хөдөлгөөний мэдээллээр, Газын зурваст нийт 200-250 хүн барьцаанд байна.

Top