ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулвал идээ, ундаа элбэг олдоно

2023 оны 10 сарын 06

НАМРЫН ДУНД ЦАГААГЧИН ТАХИА САРЫН ДОЛООН УЛААН МЭНГЭТЭЙ УЛААГЧИН ТАХИА ӨДӨР

 

  • Аргын тооллын: 2023.10.06, Баасан гараг
  • Билгийн тооллын: 22
  • Үс засуулвал: Идээ ундаа, элбэг олдоно
  • Наран ургах, шингэх: 06.58-18.23
  • Барилдлага: Идэр
  • Шүтэн барилдлага: Тийн мэдэхүй
  • Суудал: Шороо

Энэ өдөр үхэр, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, гарагийг тахих, хагалгаа хийлгэх, буг дарах, газрын ам бооход сайн. Улаа гаргах, хиншүү хярвас гаргах, мод суулгах, нарийн зөвлөгөөн хийх, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу.

Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой.

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олно.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top