ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулвал эд мал арвидна

2023 оны 09 сарын 28

НАМРЫН ДУНД ЦАГААГЧИН ТАХИА САРЫН ЗУРГААН ЦАГААН ШАРАГЧИН ҮХЭР ӨДӨР

 

  • Аргын тооллын: 2023.09.28, Пүрэв гараг
  • Билгийн тооллын: 14
  • Үс засуулвал: Эд мал арвидна.
  • Наран ургах, шингэх: 06.46-18.40
  • Барилдлага: Хүчин төгсөх
  • Шүтэн барилдлага: Өтлөх үхэхүй
  • Суудал: Шороо

Энэ өдөр тахиа, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, мал арилжих, буг дарах, газрын ам бооход сайн.

Байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top