Ханжоу 2022: Монголын багийн анхны медальтнууддаа хүндэтгэл үзүүллээ

Автор | Zindaa.mn
2023 оны 09 сарын 25

Гэрэл зургийг Э.Харцага

"Ханжоу 2022" Азийн наадмын буудлагын төрлүүд өнөөдөр эхэлж, манай Г.Нандинзаяа, О.Есүгэн, Ч.Нарантуяа нар багийн 10м хийн урт бууны дасгалд хүрэл медаль хүртсэн билээ.

МҮОХ-ны Ерөнхийлөгч, ОУОХ-ны Гишүүн Б.Баттүшиг, Монголын багийн штабаас өчигдөр Монголын багтаа анхны медалийг авчирсан мэргэн буучиддаа хүндэтгэл үзүүлж баяр хүргэлээ.

Монголын Үндэсний Олимпын Хороо

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top