Ханжоу 2022: Л.Сосорбарам Азийн наадмын хүрэл медаль хүртлээ

Автор | Zindaa.mn
2023 оны 09 сарын 24

Гэрэл зургийг: Ч.Ганбат /МССХ/ Ganbat Chuluunbaatar

“Ханжоу 2022” Азийн олимпын жүдо бөхийн төрөлд өнөөдөр эмэгтэй 48, 52, эрэгтэй 60, 66 кг-ын жингийн медальтнууд тодорч байна.

Эмэгтэйчүүдийн 52 кг-д зодоглосон Л.Сосорбарам Балбын Дебаки Майаг цэвэр ялж, Казахстаны Галя Тынбайеваг вазаригаар илүүрхсэн ч хагас шигшээд энэ жилийн ДАШТ-ий мөнгөн медальт Узбекистаны Диёра Келдиёровад вазаригаар хожигдсон.

Ингээд хүрэл медалийн төлөө Индонезийн Марьям Махаранитай барилдлаа. Вазаригаар тэргүүлж явсан манай бөх барилдаан дуусахаас минутын өмнө даралтад оруулж, цэвэр ялан, Азийн наадмын хүрэл медаль хүртлээ.

Энэ жинд АНЭУ-ын нэр дээр барилдаж буй Бишрэлтийн Хорлоодой мөнгөн медаль авсан байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Эгэл(103.57.93.253) 2023 оны 09 сарын 24

Сосорбарам аа чиний наад үс засалт чинь бүүр нэг царай дарсан юм байх юм,наадахаа өөрчил.Амжилт хүсьэ дүү минь

0  |  0
Top