Ханжоу 2022: Гандболчид эхний тоглолтоо хийлээ

Автор | Zindaa.mn
2023 оны 09 сарын 24

“Ханжоу 2022” Азийн Наадмын эрэгтэйчүүдийн гандболын төрөлд манай тамирчид эхний тоглолтоо Ираны эсрэг хийж, 50:16-гаар хожигдлоо. Монголын баг тамирчдаас С. Батхуяг-5 бөмбөг, Б. Баяржаргал-4, Д. Цогтбаяр болон Г. Лхагвацэнд нар тус бүр 2 бөмбөг, Н. Ганчөдөр, М. Балжинням, Б. Мөнхбат нар тус бүр 1 оноо авсан үзүүлэлттэй тогложээ. Манай багаас ийнхүү 7 тамирчин оноо авч амжилттай тоглосон байна.

Эрчүүд “D” хэсэгт Иран, Саудын Араб, Японы багтай өрсөлдөх юм. Маргааш 16:00 цагаас хэсгийн хоёр дахь тоглолтоо Саудын Арабын эсрэг хийх бол энэ сарын 27-нд Японтой тулна.

Гэрэл зургийг: Khartsaga Hawk

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top