Ханжоу 2022: Монголын баг 1 медальтай 8-д бичигдэж байна

Автор | Zindaa.mn
2023 оны 09 сарын 24

"Ханжоу 2022" Азийн наадам өчигдөр албан ёсоор хөшгөө нээсэн билээ. Өнөөдөр манай багийн анхны медалийг буудлагын тамирчид маань авчирлаа. Эмэгтэйчүүдийн багийн 10 м хийн урт бууны тэмцээнд өрсөлдсөн  Г.Нандинзаяа, О.Есүгэн, Ч.Нарантуяа нар нийлбэр дүнгээр 1880.0 оноо хүртсэнээр хүрэл медалийн эзэд боллоо.

Одоогийн байдлаар Ханжоуд 11 орны баг медаль хүртээд байгаа бөгөөд Хятадын шигшээ 7 алтан медальтай тэргүүлж байна.

Монголын шигшээ баг эмэгтэй буудлагын багийн хүрэл медалиар наймд бичигдэж байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
үнэн(66.181.180.170) 2023 оны 09 сарын 24

Дөнгөж сая Жудогоор Баасанхүү гэж нэг хүүхэн хариугүй өрсөлдөгчид цэвэр даруулаад хасагдлаа, хайран улсын мөнгө

0  |  0
Top