ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулвал эрч хүч ихэснэ

2023 оны 09 сарын 24

НАМРЫН ДУНД ЦАГААГЧИН ТАХИА САРЫНыНЭГ ЦАГААН МЭНГЭТЭЙ ХӨХӨГЧИН ТАХИА ӨДӨР

 

  • Аргын тооллын: 2023.09.24, Ням гараг
  • Билгийн тооллын: 10
  • Үс засуулвал: Эрч хүч ихэснэ.
  • Наран ургах, шингэх: 06.41-18.48
  • Барилдлага: Түлэх
  • Шүтэн барилдлага: Хүрэлцэхүй
  • Суудал: Уул

Энэ өдөр үхэр, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр гэмтнийг шийтгэх, угаал үйлдэх, хагалгаа хийлгэх, гэр бүрэхэд сайн. Мод суулгах, нарийн зөвлөгөөн хийхэд муу.

Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой.

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрч, хүч ихсэнэ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top