Хөлбөмбөг: Азийн наадамд оролцох шигшээ баг БНХАУ-ыг зорилоо

Автор | Zindaa.mn
2023 оны 09 сарын 17

БНХАУ-ын Ханжоу хотноо 2022 онд зохион байгуулагдах байсан Азийн 19 дүгээр наадам КОВИД-19 цар тахлын улмаас бүтэн жилээр хойшлогдож, 2023 оны есдүгээр сарын 19-нөөс аравдугаар сарын 08-ны өдрүүдэд зохион байгуулагдах билээ.

Өнөөдөр манай Эрэгтэй шигшээ баг Олон Улсын Чингис Хаан Нисэх онгоцны буудлаас эх орноосоо мордлоо. Эрэгтэй шигшээ баг "B" хэсэгт Вьетнам, Саудын Араб, Ираны шигшээ багуудтай нэг хэсэгт өрсөлдөх юм.

Тоглолтын хуваарь:

09-р сарын 19-нд

Вьетнам - Монгол 16:00

09-р сарын 21-нд

Монгол - Саудын Араб 16:00

09-р сарын 24-нд

Иран - Монгол 19:30

Азийн наадамд оролцох шигшээ багийн залуучууддаа амжилт хүсье.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top