Хөлбөмбөг: Азийн наадамд оролцох эрэгтэй шигшээ баг

Автор | Zindaa.mn
2023 оны 09 сарын 15

БНХАУ-ын Ханжоу хотноо 2022 онд зохион байгуулагдах байсан Азийн 19 дүгээр наадам КОВИД-19 цар тахлын улмаас бүтэн жилээр хойшлогдож, есдүгээр сарын 19-нөөс аравдугаар сарын 08-ны өдрүүдэд зохион байгуулагдахаар болсон билээ.

Монголын хөлбөмбөгийн холбооноос тус наадамд оролцох хөлбөмбөгийн төрлийн эрэгтэйчүүдийн шигшээ багийн бүрэлдэхүүнийг албан ёсоор зарлалаа. Манай эрэгтэй баг "B" хэсэгт Вьетнам, Саудын Араб, Ираны шигшээ багуудтай өрсөлдөнө.
 

Монгол улс 1998 онд Тайланд улсад явагдсан Азийн наадамд хөлбөмбөгийн төрлөөр анх удаагаа оролцож байсан бол энэ удаад хоёр дахь удаагаа Азийн наадамд оролцох юм.

Тоглолтын хуваарь:

09-р сарын 19-нд

Вьетнам - Монгол 16:00

09-р сарын 21-нд

Монгол - Саудын Араб 16:00

09-р сарын 24-нд

Иран - Монгол 19:30

Азийн наадамд оролцох шигшээ багт дуудагдсан залуучууддаа тэмцээний өмнөх бэлтгэл сургуулилтад нь амжилт хүсье.

Монголын хөлбөмбөгийн холбоо

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top