ДОРНЫН ЗУРХАЙ: Хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэхэд сайн

2023 оны 09 сарын 15

НАМРЫН ДУНД ЦАГААГЧИН ТАХИА САРЫН НЭГ ЦАГААН МЭНГЭТЭЙ УЛААН ХУЛГАНА ӨДӨР

 

  • Аргын тооллын: 2023.09.15, Баасан гараг
  • Билгийн тооллын: 01
  • Үс засуулвал: Нас ахар болно
  • Наран ургах, шингэх: 06.29-19.07
  • Барилдлага: Үл тохирох
  • Шүтэн барилдлага: Авахуй
  • Суудал: Ус

Энэ өдөр луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, улааны үйл, хур оруулах, дархны үйлд сайн. Төлгө тавих, морь уралдахад муу.

Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top