ДОРНЫН ЗУРХАЙ: Энэ өдөр нохой худалдан авахад муу

2023 оны 09 сарын 14

НАМРЫН ТЭРГҮҮН ЦАГААН БИЧ САРЫН ХОЁР ХАР МЭНГЭТЭЙ ХӨХӨГЧИН ГАХАЙ ӨДӨР

 

  • Аргын тооллын: 2023.09.14, Пүрэв гараг
  • Билгийн тооллын: 30
  • Үс засуулвал: Эрлэг лугаа учирна
  • Наран ургах, шингэх: 06.27-19.09
  • Барилдлага: Хүчин төгсөх
  • Шүтэн барилдлага: Төрөн түгэхүй
  • Суудал: Огторгуй

Энэ өдөр туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, хараал, жатхыг буцаах, нялхсын хурим хийх, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Газар ухах, худаг гаргах, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу.

Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top