ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулахад өлзийтэй сайн

2023 оны 09 сарын 11

НАМРЫН ТЭРГҮҮН ЦАГААН БИЧ САРЫН ТАВАН ШАР МЭНГЭТЭЙ ХАР БИЧ ӨДӨР

 

  • Аргын тооллын: 2023.09.11, Даваа гараг
  • Билгийн тооллын: 27
  • Үс засуулвал: Өлзийтэй сайн
  • Наран ургах, шингэх: 06.23-19.15
  • Барилдлага: Үхэх
  • Шүтэн барилдлага: Сансар
  • Суудал: Гал

Энэ өдөр хулгана, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн.

Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, сүм дуганыг сэргээх, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, урлан бүтээхэд сайн. Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөө хийх, гөлөг тэжээхэд муу.

Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой.

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top