ДОРНЫН ЗУРХАЙ: Энэ өдөр хануур, төөнүүр хийлгэхэд тохиромжгүй

2023 оны 09 сарын 10

НАМРЫН ТЭРГҮҮН ЦАГААН БИЧ САРЫН ЗУРГААН ЦАГААН МЭНГЭТЭЙ ЦАГААГЧИН ХОНЬ ӨДӨР

 

  • Аргын тооллын: 2023.09.10, Ням гараг
  • Билгийн тооллын: Билгийн тооллын 26
  • Үс засуулвал: Жаргал үргэлжид ирнэ
  • Наран ургах, шингэх: 06.22-19.17
  • Барилдлага: Хүчин төгсөх
  • Шүтэн барилдлага: Төрөхүй
  • Суудал: Хий

Энэ өдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн.

Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, угаал үйлдэх, мал худалдан авах, мал түгээх, хийморийн дарцаг хатгахад сайн. Сахил санваар авах, хануур, төөнүүр хийлгэх, уул овоо тахихад муу.

Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал үргэлжид ирэх сайн.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top