ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулвал нүд бүрэлзэн улцайна

2023 оны 09 сарын 09

НАМРЫН ТЭРГҮҮН ЦАГААН БИЧ САРЫН ДОЛООН УЛААН МЭНГЭТЭЙ ЦАГААН МОРЬ ӨДӨР

 

  • Аргын тооллын: 2023.09.09, Бямба гараг
  • Билгийн тооллын: 25
  • Үс засуулвал: Нүд бүрэлзэн улцайна
  • Наран ургах, шингэх: 06.21-19.19
  • Барилдлага: Идэр
  • Шүтэн барилдлага: Өтлөх үхэхүй
  • Суудал: Мод

Энэ өдөр бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, гарагийг тахих, тангараг тавих, гэр, байшингийн суурь тавихад сайн.

Гэр бүрэх, хэрүүл тэмцэл хийх, улаа гаргах, хиншүү хярвас гаргахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой.

Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top