Америкийн монголчуудын гольфийн тэмцээн алдарт Pebble Beach-д болно

Админ | Zindaa.mn
2023 оны 08 сарын 07

Ц.Энхтүвшин, "Таван цагариг" сонин

АНУ-д ажиллаж, сурч, амьдардаг монголчууд спортын олон төрлөөр аварга шалгаруулах тэмцээнээ зохион байгуулдаг. Жил бүр уламжлал болгон зохиогддог тэдгээр тэмцээний нэг нь Америкийн монголчуудын аварга шалгаруулах сонирхогчдын гольфийн тэмцээн юм.

Жил бүрийн оны ууган тэмцээн болон зохион байгуулагддаг энэхүү тэмцээн энэ 2023 онд Хавайд болж байсан бол ирэх 2024 онд Америкийн баруун эрэг дэх Сан Франциско хот, Бэй Аэриад зохиогдох тов гарлаа.

Тодруулбал 2024 оны нэгдүгээр сарын 16-18 -нд Беркли, Сан Леандро, Пеббл бич хотуудын гольфийн талбайд явагдах ажээ.

155 жилийн түүхтэй, Дэлхийд суутай Берклийн их сургуулийн орших Беркли хотыг хүн бүхэн мэдэх бол тэмцээний сүүлчийн өдөр болох алдар цуут Пеббл бич бол Номхон далайг эмжсэн үзэсгэлэнт эрэг, гольфийн талбайгаараа ихэд алдартай газар билээ.

Эндхийн гольфийн талбай Америкийн 100 шилдэг гольфийн талбайн жагсаалтад олон жилийн турш нэг ч өнжилгүй багтаж ирсэн бөгөөд мэргэжлийн гольфчдийн хамгийн том дөрвөн тэмцээниы нэг US Open зургаан удаа, US Women's open тэмцээн нэг удаа зохион байгуулагдаж байсан удаатай.

Ийм алдар цуутай, үзэсгэлэнт газруудад Америкийн монголчуудын гольф сонирхогчдын аварга шалгаруулах тэмцээн болох нь.

Асууж тодруулах зүйл байвал 510 529 9150 дугаарын утсаар холбогдоорой!

Та бүхнийг Нарлаг Калифорниа, Үзэсгэлэнт Сан Франциско, цуут Беркли, алдарт Пеббл бич-д урьж байна!

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
xxx(150.129.142.97) 2023 оны 08 сарын 07

USA mongolchuud gene uu hhhh

0  |  0
Top