Б.Жавхлант: Малчид малын индексжүүлсэн даатгалд амрагдсанаар нөхөн төлбөр авах боломжтой

2023 оны 05 сарын 23

Уур амьсгалын өөрчлөлттэй холбоотойгоор гамшгийн эрсдэл ойр ойрхон тохиолдож, ялангуяа өвөл, хавартаа малчид хохирол ихээр амсаж байна. Үүнтэй холбогдуулан “Үндэсний давхар даатгал” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Жавхланттай малчид малын индексжүүлсэн даатаглын талаар ярилцлаа.

Малчид энэхүү даатгалд хамрагдсанаар байгалийн аливаа гамшигт малаа ихээр алдсан тохиолдолд хохироод үлдэх биш, нөхөн төлбөр авах боломжтой болох юм.

Энэ талаар тэрээр "Малын индексжүүлсэн даатгалын үндсэн зорилт бол малчдыг гамшгийн эрсдэлээс хамгаалах бүтээгдэхүүн юм.

Малчид энэхүү даатгалд даатгуулсан байвал, өвөл, хаврын зуд, байгалийн аливаа гамшигт малаа ихээр алдсан тохиолдолд нөхөн төлбөр авах боломжтой.

Даатгалын нөхөн төлбөрийг даатгуулагч малчны дансаар дамжуулан хийдэг. Даатгалд хамрагдсан малчид маань заавал нөхөн төлбөр хүссэн өргөдөл, бичиг барим хэрэггүй. Үндсэндээ тухайн аймаг, сумын малын хорогдлын тоо бодитой зөв гарсан байвал даатгалд хамрагдсан малчдын өөрсдийн харилцах данс руу даатгалын нөхөн төлбөр шууд ордог" гэлээ.

ДЭЛГЭРЭНГҮЙГ ВИДЕОГООР ХҮРГЭЕ

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top