ХХААХҮЯ-аас иргэн, аж ахуйн нэгжид УРАМШУУЛАЛ олголоо

2023 оны 05 сарын 15

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас энэ оны дөрөвдүгээр сард иргэн, аж ахуйн нэгжүүдэд дараах урамшууллуудыг олгожээ.


 

1. ХХААХҮ-ийн Сайдын 2023.04.21-ний өдрийн А/191 тоот тушаалын дагуу 2023 оны дотоодын үйлдвэрлэлийн ургацаас 02 дугаар сард зах зээлд борлуулагдсан 7,542,57 тонн хүнсний ногоо нийлүүлсэн 137 тариалан эрхлэгч аж ахуйн нэгж, иргэнд олгох 754,257,306.50 төгрөгийн урамшууллыг олгосон.

 

2. ХХААХҮ-ийн Сайдын 2023.04.21-ний өдрийн А/194 тоот тушаалын дагуу 2023 оны дотоодын үйлдвэрлэлийн ургацаас 03 дугаар сард зах зээлд борлуулагдсан 16,889.0 тонн улаанбуудай нийлүүлсэн 55 тариалан эрхлэгч аж ахуйн нэгж, иргэнд олгох 1,351,127,242.56 төгрөгийн урамшууллыг олгосон.

 

3. ХХААХҮ-ийн Сайдын 2023.04.24-ний өдрийн А/196 тоот тушаалын дагуу 2023 оны 3 дугаар сард малын түүхий сүү бэлтгэн нийлүүлсэн 1542 малчин, эрчимжсэн мал аж ахуй эрхлэгчдэд олгох 1,379,952,000 төгрөгийн урамшууллыг олгосон.

 

4. Нийслэлийн хүн амын 2022-2023 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд зориулан махны хангамжийг тогтворжуулах ажлын хүрээнд нөөцийн мах бэлтгэлийн зориулалтаар олгосон 48,741,118,048.0, Монгол Улсын хүн амын 2022-2023 оны хүнсний хэрэгцээнд зориулан гурилын хангамжийг тогтворжуулах ажлын хүрээнд гурилын нөөц бүрдүүлэх зориулалтаар олгосон 28,750,483,918.0 төгрөгийн зээлийн хүүгийн Засгийн газар хариуцан төлөх 2023 оны тавдугаар сарын хүүгийн төлбөрийг төлсөн.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top