“Мон лаа”-гийн Х.Энхсайхан нар Элстэйн ордыг 60 сая ам.доллароор СОЛОНГОСЧУУДАД ЗАРЧИХЛАА

2023 оны 05 сарын 12

ХАМТРАН ХУВЬ ЭЗЭМШИГЧ М.ГАНБАГАНА НЬ УИХ-ЫН ГИШҮҮН АСАН М.БИЛЭГТИЙН ХҮҮ ЮМ БАЙНА

 

Засгийн газраас “Таван Ш” ажиллагаа өрнүүлж, ихэс дээдсийн уул уурхайг уудалж, булхайг нь илчилж байхад “Мон лаа” компани Дорноговь аймгийн Хатанбулаг суман дахь Элстэйн төмрийн хүдрийн орд газрын 60 хувийг Солонгосын “Кумян” корпорацид 60 сая ам.доллароор зарахаар санамж бичигт гарын үсэг зуржээ. Орд газрын наймаа хийх санамж бичгийг энэ сарын 10-ны өдөр газар дээр нь очиж байгуулсан бөгөөд гэрээг ирэх сард хийхээр төлөвлөсөн байна.

Тус орд газрыг “Мон Лаа” компанийн захирал Х.Энхсайхан, М.Ганбагана, Н.Болдхүү нар эзэмшдэг аж. Хамтрагч М.Ганбагана нь УИХ-ын гишүүн асан М.Билэгтийн хүү бөгөөд “Мон Лаа” компанийн захиралтай нэг нутгийнх аж. Мэдээллээс харахад “Мон Лаа” компани нь Сэлэнгэ аймгийн Мандал суманд “Номт 585.5 га”, Дорноговь аймгийн Хатанбулаг суманд “Элстэйн 275.6 га”-д ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшдэг. Хатанбулаг сумын “Толгод 4128 га”, “Ухаа Овоо 103689.7 га”-д хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшиж байгаа аж.

Стратегийн чухал ач холбогдолтой орд газрыг олноор эзэмшиж, түүнээсээ гурван нөхөр нийлээд харийнханд зарчихаж болж байгаа юм уу гэх асуулт урган гарч таарна. Ийм чухал, нөөц арвинтай, үнэлгээ өндөр орд газрыг стратегийн гэж үзэхээс өөр аргагүй. Стратегийн чухал ач холбогдолтой гэж үзэх шалтгаан байна. Тодотговол, Монгол Улсад ашигт малтмалын хайгуул хийдэг “Ляпислазур Эрдэнэ” компанийн үнэлгээ тооцгоор бол тус уурхайд 360 мянган тонн литийн металл, 650 мянган тонн вольфрам, 200 мянган тонн молибден, 33 сая тонн төмөр, хоёр сая тонн цайр гээд асар их нөөц байгааг тогтоосноос харж болно.

 

ТӨР ЭЛСТЭЙН ОРД ГАЗРЫГ АНХААРАЛДАА АВЧ, ЗАРСАН ЭТГЭЭДҮҮДИЙГ ШАЛГАХ ХЭРЭГТЭЙ

 

Бидний сайн ярьдаг зүйл бол “30 гэр бүл”, “Монголын баялаг цөөн хэдэн гэр бүлийн гарт байна” гэх зэргээр ярьж, зарим хуудуутай эзэмшиж байгаа орд газрыг төрд эргүүлэн авч байгаа. Тэр ч бүү хэл зарим аж ахуйн нэгжийг төрд эргүүлэн авч, бүх ард түмний өмчид шилжүүлээд байгаа. Ерөнхийдөө баялгийн дахин хуваарилалт явж байна уу гэмээр цаг үед амьдарч байгаа. Шинэ тутам нийгэмд шилжиж ахуй цагт гаргасан том алдааны нэг бол баялгийн тэгш бус хувиарлалт юм.

Гэтэл ийм цаг үед өндөр үнэлгээ бүхий орд газрыг гуравхан хүн нийлээд зарчихаж байхад чимээгүй сууна гэж баймгүй юм. Үүнийг шалгуулах хэрэгтэй.

Уг нь 1992 онд Үндсэн хуулийн 6.3-т “Бэлчээр, нийтийн эдэлбэрийн ба улсын тусгай хэрэгцээнийхээс бусад газрыг зөвхөн Монгол Улсын иргэнд өмчлүүлж болно. Энэ нь газрын хэвлийг өмчлөхөд хамаарахгүй” гэж заасан. Сүүлд Үндсэн хуулийн 6.2-т “Байгалийн баялаг төрийн нийтийн өмч мөн” гэсэн нэмэлт, өөрчлөлт оруулсан нь хэрүүл тарьж байгаа ч харийнханд өмчлүүлнэ гэсэн утга санаа үгүй юм. Элстэйн орд газрыг урьд өмнө хятадууд хамтран эзэмшиж байсан бол одоо солонгосчуудын мэдэлд очих нь дамжиггүй болж байна.

 

 

ИРГЭДЭД САР БҮР 240 МЯНГАН ТӨГРӨГИЙН НӨХӨН ОЛГОВОР ОЛГОХООР БОЛЖ ХУЛХИДАЖ БАЙВ

 

Уг компани анхнаасаа хэл ам хэрүүл тэмцэл дундуур ажлаа эхэлж байсныг санаж байгаа байх. Тэд уг орд газрыг хятадуудтай хамтран эзэмшиж байсан бөгөөд орон нутгийн иргэдийн эсэргүүцэлтэй удаа дараа тулгарч байв. Учир нь Хатанбулаг сумыг ухаж, бэлчээрийг там болгосон “Мон Лаа” компани Элстэйн төмрийн хүдрийн уурхайгаас хил руу явдаг замыг хэсэг малчид машин, мотоциклтойгоо хааж хэд хоносон. Хүдэр ачсан том шалаанзуудыг нь саатуулж зогсоосонд сандарсан хятадууд тэдгээр иргэдийг хүлээн авч санал хүсэлтийг нь сонссон гэдэг. Нутгийн уугуул иргэд "Өдөр шөнөгүй зөөж байгаа энэ их баялагаас нутгийн ард иргэдэд яахаараа юу ч оногддоггүй юм, арван шалаанз тутмаас ядаж нэгийх нь ашгаас бид хүртэх ёстой, одооноос өгөх юмаа өгөөд зөөх юмаа зөө" гэж байв. Харин “Мон Лаа” болон хятадууд “Та нар энэ зам дагуу нутагладаг нь үнэн гэсэн засаг захиргааны тодорхойлолтоо авчир.

Маргааш өглөө асуудлыг бүрэн шийднэ” хэмээн явуулжээ. Нэгэнт нөхөн олговор авах болсон иргэд сумын Тамгын газрыг дарж, эх захгүй дугаар үүсгэсэн байдаг. Ямартай ч уурхайн тээврийн замд нутагладаг, нутагладаггүй 100 орчим айл “тус зам дагуу нутагладаг” гэсэн албан бичигтэй болсон гэдэг. Ингээд “Мон Лаа” болон хятадууд иргэдийн тодорхойлолтыг шалгаж үзээд 64 айлд сар тутамд 240 мянган төгрөгийн тэтгэвэр өгч байхаар 20 жилийн хугацаатай гэрээ байгуулж, гарын үсгийг нь зуруулж авчээ. Тухайн үед малчид бага ч атугай байнгын орлоготой боллоо хэмээн баярлаж байсан гэдэг. Харин “Мон Лаа” болон хятадууд зарим малчдаас хамгаалалтын ажилтан, туслах ажилтан, тогооч гэх мэтээр ажилд авснаар нөхөн олговор ч байхгүй хуурч байсныг хатанбулагчууд хэлж байна. 

 

“МОН ЛАА” ХӨГЖЛИЙН БАНКНААС АВСАН ЗЭЭЛЭЭ ТӨЛӨӨГҮЙ, АНХНААСАА Л БҮТЭЛГҮЙ ЯВЖ ИРСЭН

 

“Мон Лаа” компани нь Хөгжлийн банкнаас 5.6 тэрбум төгрөг авч, түүнийг төлж чадаагүй байгааг ч хэлэлцүүлгийн үеэр дурдаж байв. Үүнийг тодотговол, “Мон Лаа” компани нь УИХ-ын гишүүн асан М.Билэгтийн хүү М.Ганбагана болон Х.Энхсайхан нарын эзэмшдэг компани бөгөөд тус компани 2014 онд Хөгжлийн банкнаас 5,6 тэрбум төгрөгийн зээлийг “Төмрийн хүдрийг нойтон аргаар боловсруулах үйлдвэр барих” гэсэн зориулалттай авсан байдаг ч, эргэн төлөлт нь бараг хийгдээгүй. Харин энэ тус компанийн асуудлыг хөндөхөд УИХ-ын гишүүн Т.Доржханд, Уул уурхайн сайд асан Д.Ганхуяг нар гэрчээр оролцож мэдээлэл өгч байсныг санаж байгаа байх. Учир нь “Мон Лаа” компанийн хувьцаа эзэмшигч Х.Энхсайхан нь “гацсан мөнгийг нь гаргаж өгөхөд туслаач” хэмээн ХҮН-ын дарга Т.Доржхандад хандаж байж. Х.Энхсайхан нь ХҮН-тай ойрхон байсан бөгөөд “Мон Лаа” компанийн зээлийн асуудлыг ойлгуулах асуудлаар Х.Энхсайханыг холбож уулзуулж байсан” хэмээн Т.Доржханд гишүүн ярьсан юм. Мөн “Мон Лаа” компанид УИХ-ын гишүүн С.Ганбаатарын туслах, зөвлөх н.Зоригтбаатар холбоотой байж болзошгүй гэх асуудал ч хөндөгдөж байв.

Үргэлжлэл бий...

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Tumnii baylag(64.119.23.13) 2023 оны 05 сарын 19

Tumbii baylag geed tumeeree avah uu? Tiim l yum bol uursduu uurhai ajiluulaad olborlood, olborlson zuilee zaraad ashigaa hiigeed amidarch chadah uu? Yag nachir deeree yugaach hiihee medehgui shantraad l hayaad yaviishdee. Tiim baij zugeer suuj baigaad l ashig hurteed amidrah uu te? Ajil hiij mungu ol. Olj chadahgui bol tegeed chitsaga tsarialaad facebookeer tolgoigoo ugaalgaad yavdaa gej…

0  |  0
Mongol(64.119.23.13) 2023 оны 05 сарын 19

Mongol ulsad baigaa huvi Mongol uul uurhain company uud ihenh ni huvtsaagaa gaadad hund zarah buyu hugatsaatai geree hiij sanhuujuulelt bosgood hamtran ajildag shuudee. Tuunees bish zarlaa geed Mongoliin gazar nutag bish gesen ug bish. Todorhoi hugatsaand hamtiin ajilgaa hiij ashigtai uul uurhain materialudaa dotood bolon gadaadad zarj ulsdaa tatvar tuldug. Uul uurhai geheer nuurs l gej bitii bodooroi humuusee yamar uurhaigaas hamaaraad ashiglaltiin zardal uur uur baidag. Tog tsahilgaangui gazar bol tulsheer ajildag. Tegeed uul uurhain tonog tohioromj gehed l 1 saya dollartai baidag. \n

0  |  0
астро (103.254.123.172) 2023 оны 05 сарын 17

эх орондоо гадаад валют татаж байна штэ, үүнийгээ дагаад ч дотоодын эдийн засагт сайнаар нөлөөлнөдөө. эдийн засагч хүний хувьд сайхан мэдээ байна.

1  |  0
Unurjargal (54.36.113.89) 2023 оны 05 сарын 14

Ene tsalin ugfuggui aimar yaaj tsalingaa avah ve

0  |  0
Хохь чинь (64.119.17.66) 2023 оны 05 сарын 13

ТҮМНИЙ БАЯЛАГИЙГ ХЭН НЭГ ХУЛГАЙЧ АЛГА ДАРАМ ЦААСААР АВААД ЗАРЖ ҮРЖ БАЯЖДАГИЙГ БОЛИУЛААЧЭЭ. БУУДАЛЦАХ УУ НОВШНУУДАА, ХУЖААНУУДАА, НЭГ Л ШӨНӨ

0  |  0
Болор(124.158.66.15) 2023 оны 05 сарын 12

Билэгт авгай УИХ-н чуулган дээр хачин тэнэг, тэнэг юм ярьсаар хүн амьтны элэг хөшөөсөөр 4 жилийг ардаа орхисон билээ Гэтэл айхтар луйварчин овсгоотой хулгайч байж гээчЭнэ авгай \n яахлаараа энгийн иргэн авч чаддаггүй лицензийг 10-20 -иор авчихаад хятад, солонгосчуудтай хамтран эзэмшээд дарвалзаад сууж байдаг билээ.Шууд хураах хэрэгтэй.Луусангийн чангад уулга

0  |  0
Зочин(103.57.93.204) 2023 оны 05 сарын 13

АТГ ажлаа хийгээчээ. Шүгэл дуугарч бна шүү

1  |  1
Top