Б.Бат-Эрдэнэ: Гарын үсгээр зөвшөөрөл олгодог системийг хална

2023 оны 05 сарын 03

Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдтэй холбоотой асуудлаар өнөөдөр /2023.05.03/ Ажлын хэсгээс мэдээлэл хийж байна.


БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ "Зөвшөөрлийн тухай хууль 2022 оны зургаадугаар сарын 17-ны өдөр батлагдсан. 2023 оны нэгдүгээр сарын 01-ээс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн.

Монгол Улсын Засгийн газраас аль болох ил тод, нээлттэй байх зарчмыг барьж байгаа. Нөгөө талдаа бид шударга байх зарчмыг барьж байгаа. “5Ш” ажиллагааны хүрээнд “Шилэн” (shilen.gov.mn) сайт ажиллаж байгааг та бүхэн мэднэ.

 

Тэгэхээр бид хуучин тогтолцоо буюу хэн нэгэн этгээд гарын үсгээр олгодог байсан системийг халж байгаа гэсэн үг.

Зөвшөөрлийн тухай хуулиар дуудлага худалдаа зохион байгуулагч нь аймаг, нийслэлийн Засаг даргын тамгын газрын харьяанд явж байгаа. Байгаль орчин, аялал жуулчлалын яам бол бодлогоо зангидаж, хяналт тавьж ажиллана. Олон улсын байгууллага болон хамтын ажиллагаатай төрийн захиргааны төв байгууллагууд, орон нутгийн байгууллагуудтай хамтран, амьтны хамгаалал, тэднийг өсгөж, үржүүлэх ажлуудыг тусад нь хүлээсэн үүргийнхээ дагуу хийгээд явна" гэлээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top