Польш улс Оросуудыг олимпод оруулахын эсрэг ЭВСЭЛ байгуулна

2023 оны 05 сарын 01

Украины дайны улмаас хоригт ороод байсан ОХУ, Беларусын тамирчдыг олон улсын тавцанд бага багаар эргүүлэн оруулж байна. Харин Украин, Польш улсууд энэ шийдвэрийн эсрэг тууштай тэмцэж байгаа юм.

Польшийн Спортын сайд Камиль Бортничук Оросын тамирчдыг олон улсын тэмцээнд оролцуулахгүй байх хоригийг үргэлжлүүлэхийн төлөө 36 улсаас бүрдсэн эвсэл байгуулна гэдгээ мэдэгдлээ.

Тэрээр RMF FM-д ярилцлага өгөхдөө “Тавдугаар сарын 15-нд Европын холбооны спортын салбарын хуралдаан болно. Энэ хурал дээр нийт 36 улсын төлөөлөгч оросуудын олимпод оруулахын эсрэг Тунхаг бичиг гаргах болно” гэж ярилаа.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(73.111.180.213) 2023 оны 05 сарын 02

xenii xuchind polish onoodor archigdaagyi baugaa bilee

0  |  1
Тонил (66.181.160.10) 2023 оны 05 сарын 02

Тонил

0  |  1
Top