Өсвөр насны хүүхдүүд автомашин хулгайлжээ

Б.Гантуяа | Zindaa.mn
2023 оны 04 сарын 24

Цагдаагийн байгууллагад Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлуулсан "Honda Fit" маркийн тээврийн хэрэгсэл 2023 оны 04 дүгээр сарын 17-ноос 18-нд шилжих шөнө алдагдсан гэх дуудлага, мэдээлэл бүртгэгджээ.

Тус дүүргийн газрын Гуравдугаар хэлтсээс мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж, хэргийг 16 настай “Ш” болон 17 настай “Н” нар нь бүлэглэн үйлдсэн болохыг тогтоож, шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна.

Иймд иргэд та бүхэн өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгслээ хяналтын камер, харуул хамгаалалттай зогсоолд байрлуулах, сэжигтэй үйлдэл, этгээдийн талаарх мэдээллийг цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт шуурхай мэдээлж хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийг уриалж байна. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top