SOS: 24 удаагийн үйлдлээр иргэдэд 25 сая төгрөгийн хохирол учруулжээ

Б.Гантуяа | Zindaa.mn
2023 оны 03 сарын 07

Цагдаагийн байгууллагаас өнгөрсөн 2022 оны наймдугаар сараас эхлэн 50 гаруй иргэдийн фейсбүүк цахим хаягт хууль бусаар нэвтэрч 25.000.000 төгрөгийг хохирол учруулсан иргэн “С”-ийг цагдан хориод байна.

Иргэн “С” нь бусдын цахим хаяг руу “Ямар утасны дугаартай вэ?”, “Хаан банкны интернэт банктай хүнтэй хамтарч ажиллана”, “Орой болтол мөнгө зээлэх үү”, “72 цагийн турш дансаа ашиглуулаад 300,000 төгрөгийн цалин авах боломжтой” гэх утгатай зурвасуудыг үл таних хаягаас илгээж, интернэт банкны нэвтрэх нэр, нууц үгийг нь авч гэмт хэрэг үйлддэг болох нь тогтоогдсон.

Мөн иргэдийн ойр дотны хүмүүс рүү “Мөнгө байвал түр зээлээч” гэх байдлаар зохиомол байдлыг зориудаар бий болгон 150,000 -1.000.000 төгрөгийг залилсан байна.

Иймд иргэд та бүхэн өөрийн цахим хаягийн нууц үг хувийн мэдээ мэдээллийг бусдад өгөхгүй байх, танихгүй хаягаас ирүүлж буй танилцах найзын хүсэлт зурваст хариу өгөхгүй байх, аливаа зарын цахим сайтуудад тавигдсан зарын мэдээ, мэдээллийг нягталж байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна. 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин (202.9.46.146) 2023 оны 03 сарын 07

гэмт хэрэгтнүүдээс авилга аваад, тэднийг хилээр гаргасан хуулийн байгуулагынхантай хариуцлага тооцох ёстой..................гэмт хэрэгтнүүд улсын хилээр гадагш гарах боломжийг бүрмөсөн хаасан заалтыг хуулиндаа яаралтай оруулж өг....одоогийнх шигээ өнгөрсөн борооны хойноос цув нөмөрч жүжиглэх хэрэггүй...гэмт хэрэгтнүүд хуулиа зөрчөөд хэрэг үйлддэг тул хүний эрхээр халхавчлан, хоосон хууль ярьж байхын оронд адилхан хуулиа зөрчөөд хилээр гаргахыг хориглож яагаад болохгүй гэж...хуулийнхан мэлхий шиг удаан ажиллаж бна.........

0  |  0
Zochin(202.126.88.94) 2023 оны 03 сарын 07

Iim zalilagch nariin huruug ni tair !! Luivarchinguud

0  |  0
Top