ФОТО: Цэвэрлэгчид ажил хаяж, Парис хогонд дарагдлаа

2023 оны 03 сарын 16

Францын нийслэлийн гудамжны цэвэрлэгчид Засгийн газрын тэтгэврийн бодлогыг эсэргүүцэн ажил хаясны улмаас загварын нийслэл гэгддэг Парис хот хогондоо дарагджээ.  
 


Ажил хаялт арав дахь хоногтоо үргэлжилж буй бөгөөд гудамжинд 7600 тонн хог бөөгнөрөөд байгаа юм.
 


Парисын ойролцоо орших хог шатаах гурван үйлдвэр мөн ажил хаяснаас хогийг цэвэрлэлээ ч хаях газар үгүй болжээ.
 


Үзэсгэлэнт Парис хотын гудамжинд өмхий үнэртэж, амарч суух аргагүй болсон байна.
 


Жирийн иргэд 62 настай тэтгэвэрт гардаг бол цэвэрлэгчид 57 настай гардаг. Шинэ хуулийн төслөөр тэдний гавьяаны амралтад гарах насыг 59 болгон өөрчлөх гэж байгаа юм.
 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
() 0 секундын өмнө

Top