Монгол Улс хоёр сарын хугацаанд 42 мянган жуулчин хүлээж авчээ

Б.Эрхэс | Zindaa.mn
2023 оны 03 сарын 08

Засгийн газрын өчигдрийн ээлжит хуралдаанаар “Монголд зочлох жил”-ийн бэлтгэл ажлын явцын танилцуулгыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ хийсэн байна.

Монгол Улсын Засгийн газар 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарлаж, гадаадын жуулчдыг хүлээн авах бэлтгэл ажлыг эрчимжүүлж, аялал жуулчлалын салбарыг хөгжлийн тэргүүлэх чиглэл болгон эдийн засгийн өсөлтийг хангах зорилт тавьсан. Энэ оны эхний хоёр сард манай улсад ОХУ, БНСУ, БНХАУ-аас 43,311 жуулчин зочлон иржээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top