"Triple X Hit Awards"-ийн үеэр ҮНЭГҮЙ үйлчлэх автобусны хуваарь

Ж.Сондор | Zindaa.mn
2023 оны 02 сарын 10

 

Энэ сарын 12-ний өдөр буюу ням гарагт "Мөсөн өргөө-Steppe Arena"-д хип хоп, R&B урсгалаар уран бүтээл туурвидаг уран бүтээлчдийн шилдгийг шалгаруулах "Triple X HIT Awards" зохион байгуулагдах гэж байна. 

Сонсох дуртай уран бүтээлчдээ нэг тайзан дээрээс харж, тусгай үзүүлбэрүүдийг нь сонирхож, шилдэг уран бүтээлээс нь сонсохыг хүссэн үзэгчдэд зохион байгуулагчдын зүгээс нэгэн сюрприз бэлджээ. Шагнал гардуулах ёслолд хүрэлцэн ирэхийг хүссэн үзэгчдэд нийт гурван автобус үнэ төлбөргүй үйлчлэх гэнэ. 

Автобус 14:30, 16:30, 19:30 цагуудад Драмын театраас хөдлөх бол оройн 23:30, 00.00, 00:30 цагаас Steppe Arena-с Драмын театр чиглэлд хөдөлнө. 

"Triple X HIT Awards" -ийн тайзнаа нийт 49 уран бүтээлч өөрсдийн шилдэг үзүүлбэрээ толилуулах болно. Таван шүүгч болон олон нийтийн санал асуулгаар 14 номинацад шилдэг уран бүтээлч тодруулах бөгөөд санаанд оромгүй гайхалтай үзүүлбэрүүд, гал гарсан тоглолт, ширүүн өрсөлдөөн энэхүү үдэш өрнөх болно. 

 

Фэйсбүүк хуудас: Triple X Hip Hop Music Festival

Автобусны цагийн хуваарь: 

 

Үзүүлбэр үзүүлэх уран бүтээлчид: 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top