"Triple X Hit Awards"-ийн шинэ дуу цацагдлаа

Ж.Сондор | Zindaa.mn
2023 оны 02 сарын 07

"Hit" энтертайнментийг үүсгэн байгуулагч Д.Давааням агсан 2004 онд анх удаагаа "Hit Awards"-ийг зохион байгуулж, 10 номинацад шилдгүүд шалгаруулж байсан түүхтэй. Түүний энэхүү үйл хэргийг үргэлжлүүлэн хүү Д.Даваадорж нь "Triple X" фестивалийг зохион байгуулагчидтай хамтран "Triple X Hit Awards"-ийг зохион байгуулахаар болжээ. 

Тус шагнал гардуулах ёслол энэ сарын 12-ний өдөр болно. Нийт 14 төрөлд шилдэг уран бүтээлч тодруулах уг арга хэмжээнд зориулан бүтээсэн "Triple X Hit Awards 23" дууны видео клип цацагдлаа. 

Шинэ бүхнийг эрэлхийлэгч залуу уран бүтээлчид өөрсдийн өнгө төрхийг энэхүү уран бүтээлээр тодорхой харуулжээ. Хип хоп ертөнцөд хүч сэлбэн гарч ирж буй тэдний шинэхэн уран бүтээлийг танилцуулж байна. 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top