Туркт газар хөдөлсөн бүсэд цас, бороо орно

Я.Болор | Zindaa.mn
2023 оны 02 сарын 07

Асар хүчтэй газар хөдлөлт болсон Туркийн зүүн өмнөд хэсэгт цас, бороо орох төлөвтэй байна. Цаг агаарын байдал эрэн хайх, аврах ажиллагаанд хүндрэл учруулна гэж шинжээчид үзэж байна.

Мягмар гарагт Туркийн төв хэсэгт орон нутгийн цагаар 03.13 цагт 5.6 магнитудын хүчтэй газар хөдөлжээ. Газар хөдлөлтийн голомт Гёльбаши дүүргээс таван км зайд хоёр км гүнд бүртгэгдсэн байна.

Хамгийн сүүлийн үеийн мэдээллээр, Туркт болсон газар хөдлөлтийн улмаас 2921 хүн амиа алдаж, 16 мянга орчим хүн гэмтэж бэртжээ. Сирид амиа алдсан хүний тоо 700-г давж, 1430 гаруй хүн бэртсэн байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
.(192.82.75.10) 2023 оны 02 сарын 07

Монгол минь бэлэн, бэлтгэлтэй байхгүй бол ч ....

1  |  0
Top