“Сүүлчийн император” Федорын сүүлийн цуст тулаан

Автор | Zindaa.mn
2023 оны 02 сарын 05

Дэлхийн тулааны урлагийн түүхэнд хүчтэй чадалтай, авьяастай сайн тамирчин олон байсан. Гэхдээ тэдний дунд домог болон мөнхөрсөн нь цөөн. Холимог тулааны домгуудын нэг “Сүүлчийн император” хочит Федор Емельяненко өнөөдөр сүүлийн тулаанаа хийж, зодог тайллаа.

“Аваргуудын дундах аварга”, “Сүүлчийн император”, “Ертөнцийн хамгийн хүчтэй хүн”, “Хүн төрөлхтний түүхэн дэх их аварга” зэрэг олон нэртэй Федор сүүлийн тулаанаа АНУ-ын Райан Бейдертэй Bellator 290 тэмцээнд хийж, эхний үед хүнд цохилтоор ялагдсан юм.

Зодог тайлах тулаанд нь зөөлхөн өрсөлдөгч оноох гэсэн боловч Федор зөвшөөрөөгүй. Тэр Байдерт 2019 онд 35 секундэд ялагдаж байсан хариугаа авах бодолтой байв. Гэвч тулаан мөн л маш хурдан 2,5 минутад төгслөө.

Тулааны дараа тэр бээлийгээ тайлж, албан ёсоор зодог тайлснаа илэрхийлсэн. Федор 46 настай. Холимог тулаанд 48 тулалдахдаа 40 ялж, нэг хүчингүй тулаан, 7 ялагдсан. Тиймээ, тэр дахин ялагдахгүй.

Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(202.9.40.137) 2025 оны 03 сарын 13

Negent zodog tsilj bgaa bol 2 iin hoorond yumtai zodoldoj zodog tailsanaas gaigui huntei zodoldood ,yalagdaadd zodog tailah ni ner hundiin gereg shuu.Mundag svarga gedegtei ni hen ch margahgui.

3  |  0
Өөдөө(202.9.46.241) 2025 оны 03 сарын 13

Заавал ингэн 2 зодог тайлах ч гэж

3  |  0
Irgen(66.181.161.191) 2025 оны 03 сарын 13

Oros ornii 5baivgain neg yahiin aragui munuus mun shu.

1  |  0
irgen(64.119.21.35) 2025 оны 03 сарын 13

Domog bolson tamirchin shu. Aguu Fedor

6  |  0
Нэр(202.55.188.88) 2025 оны 03 сарын 13

Муухай спорт.спорт гэж хэлэхэд хэцүү.хүнийг эрэмдэг зэрэмдэг болгодог ямар сайхан байхав дээ.

1  |  0
Дэмжигч(64.119.19.146) 2025 оны 03 сарын 13

Тулаануудыг нь шимтэн үздэг байсан шүү домог минь

3  |  0
Зочин(202.9.40.72) 2025 оны 03 сарын 13

Уулыг цас, эрийг нас дарна гэж. Амьд домогт хүндэтгэл үзүүлье.

8  |  0
Zochin(150.129.143.202) 2025 оны 03 сарын 13

Id uedee baisan bol alahgui iu. Aimaar baisanshdee

11  |  0
Close menu