СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Гэрт цоожлогдсон хүүхдүүд угаартаж, нас баржээ

Б.Гантуяа | Zindaa.mn
2023 оны 02 сарын 02

Харгалзах хүнгүй үлдээсэн бага насны хоёр хүүхэд угаартаж амь насааалдсан харамсалтай хэрэг гарсан байна.

Өнгөрөгч нэгдүгээр сарын 29-ний өдөр Баян-Өлгий аймгийн эмнэлэгт нас хоёр хүүхдийн цогцос хүргэгдэж иржээ. Хэргийг аймгийн цагдаагийн газраас шалгахад, нэг айлын 4-6 насны хоёр хүүхэд гаднаа ил харагдах гэмтэл шархгүй угаартаж нас барсан болох нь тогтоогдсон байна.

Хэрэг гардаг өдөр хүүхдүүдийг харгалзах хүнгүйгээр хоёуланг нь гэрт цоожилж үлдээсэн байсан гэх бөгөөд түүхий нүүрс түлж орхисон байжээ.

Иймд, иргэд болзошгүй аюулаас сэргийлж, пийшингийн галлагаа болон гэр ахуйн цахилгаан хэрэгсэл, шугам сүлжээний ашиглалт угсралтын дүрэм зааврыг зөрчихгүй байх, цогтой үнс, нурмаа ил задгай асгахгүй байх, бага насны хүүхдийг харж асрах хүнгүйгээр гэрт цоожилж үлдээхгүй байхыг анхааруулж байна.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
polkmn(160.152.96.35) 2023 оны 05 сарын 02

Найдвартай компаниас хэрхэн зээл авах талаар миний гэрчлэлийг уншина уу.\n\n Сайн байцгаана уу, би моголд амьдардаг, санхүүгийн асуудалтай байсан тул байшин худалдаж авах шаардлагатай байсан. Би хувийн болон аж ахуйн нэгжийн өөр өөр зээлийн компаниудаас зээл авахыг оролдсон боловч бүтсэнгүй, ихэнх банкууд миний зээлээс татгалзсан. Гэхдээ бурхан хүссэнээр би хувийн зээлдүүлэгчтэй танилцсан бөгөөд тэр надад 75,000 еврогийн зээл өгсөн бөгөөд өнөөдөр би өөрийн гэсэн байшинтай, бизнес эрхлэгчтэй болсон бөгөөд одоо бол би сайн ажиллаж байна. компани зээл авах. барьцаа хөрөнгөгүй, зээлийн шалгалтгүй,

0  |  0
Top