
Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн хэмжээнд гал түймрийн 42 удаагийн дуудлага бүртгэгдсэн тухай Нийслэлийн онцгой байдлын газраас мэдээллээ. Алба хаагчид дөрвөн иргэний аюулгүй байдлыг ханган, 1.9 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалсан байна.
Гал түймрийн улмаас нэг иргэн нас барж, хоёр гэр, 16 өвөл, зуны сууц, хоёр автомашин шатсан байна.
Гэр хорооллын айл өрхүүд пийшин, зуух, яндангийн галын аюулгүй байдлыг хангаж, угаарын хийн мэдрэгчийн хэвийн ажиллагааг шалган, цахилгааны хэт ачаалал үүсгэхгүй байхыг ОБЕГ-с зөвлөж байна.

Сэтгэгдэл ( 0 )